Ерөнхийлөгчийн санаачилсан “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” тухай хуулийг хаврын чуулганаар яаралтай хэлэлцүүлэх талаар яригдаж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.
Тодруулбал, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хаврын чуулганы хүрээнд яаралтай хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа талаар улс төрийн түвшинд яригдаж байна. Хуулийн төсөлд дараах нөхцөлүүдэд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах боломжийг тусгахаар санал болгожээ. Үүнд
- Ёс зүйн ноцтой зөрчил гаргасан,
- Хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 70 хувиас дээш тасалсан
- Өргөсөн тангарагтаа харшилсан үйлдэл гаргасан
- Үндсэн хууль зөрчсөн
- Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд гишүүнийг эгүүлэн татах зохицуулалтыг тусгасан.
Ингэснээр парламентын дархлааг бэхжүүлэх зорилгоор 1992 оны Монгол Улсын Үндсэн хуульд заасан эгүүлэн татах зохицуулалтыг хэрэгжүүлэх эрх зүйн механизм тодорхой болно.
Д.Анар