СУРВАЛЖИЛГА: Түгшүүрийн дохио, бөмбөгдөлтийн чимээтэй айдастай газраас эх орондоо ирээд тусгаар Монгол Улсын иргэн гэдгээрээ улам ихээр бахархлаа

СУРВАЛЖИЛГА: Түгшүүрийн дохио, бөмбөгдөлтийн чимээтэй айдастай газраас эх орондоо ирээд тусгаар Монгол Улсын иргэн гэдгээрээ улам ихээр бахархлаа

"Түгшүүрийн дохио, бөмбөгдөлтийн чимээтэй айдаст өдрүүдийн дараа эх орныхоо төрийн далбаатай МИАТ-ийнхээ онгоцыг хараад өөрийн эрхгүй омогшиж, тосоод авах эх оронтой, тусгаар Монгол Улсын иргэн гэдгээрээ улам ихээр бахархаж, хоолой зангирч байлаа" хэмээн нүдэндээ нулмас цэлэлзүүлэн ярих иргэд өнөөдөр /2026.03.11/ Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр Ойрхи Дорнодын зэвсэгт мөргөлдөөнтэй байгаа Куб улсаас эх орондоо ирсэн нь энэ.

Дайн, зэвсэгт мөргөлдөөний талаар ном зохиолоос уншиж, киноноос үзэж байснаас нүднийх нь өмнө сурч байсан сургууль нь бөмбөгдөлтөд өртөж, "тоос" болно чинээ зүүдлээч үгүй явсан оюутан залуус, хамт олноороо аялалд гарч, дурсамж бүтээхээр эх орноосоо мордсон ч дайны нөхцөл байдлаас шалтгаалан хөлөг онгоц дээр 10 гаруй хоногийг сэтгэл түшин өнгөрүүлсэн аяллын багийнхан, зорьсон зорилгынхоо төлөө Ойрхи Дорнодын улсуудад ажиллаж, амьдарч байсан зэрэг 91 иргэн Монголдоо ирэв. Энэхүү түүхэн гэж хэлж болохуйц үйл явдлаас бид дараах мэдээллийг бэлтгэлээ.

ВИДЕО:

 

Израил, Иран Улсын хооронд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу МИАТ ТӨХК-иас Ойрхи Дорнодын улсуудад байгаа иргэдэд зориулан Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгийг үйлдэж, тус бүс нутагт байсан эх орондоо ирэх хүсэлтээ иргэдээ ийнхүү эх оронд нь авчирлаа. 

Дубай хотын Эль Мактум олон улсын нисэх онгоцны буудлаас Монголын цагаар 19:40 цагт хөөрсөн тусгай үүргийн онгоц өнөөдөр өглөө 04:45 "Чингис хаан" Олон улсын нисэх буудал газардахаар төлөвлөж байсан. Тиймээс бид мэдээлэл бэлтгэхээр 04:00 цагийн орчимд нисэх онгоцны буудалд очив. Дээрх нислэгээр ирэх иргэдийг тосох хүмүүс хэдийнэ тэнд цуглажээ.

Айдас, түгшүүр, баяр жаргал зэрэгцсэн тэдгээр иргэд "Дайны нөхцөл байдалтай байгаа бүс нутгаас тусгай үүргийн нислэгээр элэг нэгт монголчуудаа татах авч байгаад маш их баярлаж, тусгаар Монгол Улсын иргэн гэдгээрээ бахархаж, баярлаж байна" гэдгээ илэрхийлж байлаа. Мөн тэд дайных нөхцөл байдалтай улсад байсан үр хүүхэд, хань, аав, ээжийнхээ төлөө санаа зовж, олон хоног нойргүй хоносон" гэдгээ биднээс нуугаагүй ээ. 

Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг товлосон цагтаа газардав. Тус нислэгээр ирсэн иргэд хайртай хүмүүстэйгээ эсэн мэнд уулзаж буй тэр мөчийг хараад өөрийн эрхгүй сэтгэл хөдөлж байсныг энд нуух юун. Тэдгээр иргэд "Ойрхи Дорнодын улсуудад нөхцөл байдал зарим газарт үнэхээр хүнд байсан. Ийм үед тусгай үүргийн нислэг үйлдэж, иргэдээ эх оронд нь авчирсанд мөн л маш их баярлаж байгаагаа илэрхийлж байв. 

“МИАТ” ТӨХК-ийн ОМ904 дугаарын тусгай үүргийн нислэгийн аюулгүй байдлыг Эмиратын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хангасан байна. Харин МИАТ-ээс дайны бүсэд буй иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хангах үүднээс 23 хүний бүрэлдэхүүнтэй нислэгийн багийг илгээсэн бөгөөд уг ажиллагааг United Arab Emirates Air Force болон Иргэний нисэхийн байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулсан гэдгийг албаныхан тодотгосон юм. 




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө