Монголын Үндэсний Олимпын Хорооны ээлжит чуулган өнөөдөр болж байна. Чуулганаар МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээ сонгох юм.
Олон улсын олимпын хорооны гишүүн Б.Баттүшиг МҮОХ-ны ерөнхийлөгчөөр улиран сонгогдохоор ганцаараа нэр дэвшиж байгаа бол Дэд Ерөнхийлөгчид 6, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнд 19 хүн өрсөлдөхөөр хүсэлтээ өгсөн байна. Өрсөлдөж буй хүмүүсээс МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүн Я.Содбаатар Дэд Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлжээ. УИХ-ын гишүүн Ч.Номин, А.Ганбаатар нар олны анхаарлыг татаад буй.
Чуулганд оролцогчдоос хамгийн ахмад нь 100 настай бол залуу нь 29 настай байна. Онцолбол, чуулганд Хөдөлмөрийн баатар, Ардын багш цолтой 5, гавьяат цолтой 11, ОУХМ 37, спортын мастер 16, олимп, дэлхийн медальтай 5 тамирчин оролцож байна.