Б.Энхбаяр: "Бодь" групптэй хийсэн зургаан оффтейк гэрээний дөрвийг нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өөрөө хийсэн

Б.Энхбаяр: "Бодь" групптэй хийсэн зургаан оффтейк гэрээний дөрвийг нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өөрөө хийсэн

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Лхагвын тойм” ярилцлагын нэвтрүүлэгт өчигдөр /2026.03.11/ оролцлоо. Энэ үеэрээ Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нь “Бодь” группээс 500 мянган ам.доллар авсан тухай сонссон гэх зүйлийг хэлсэн юм.

Тэгвэл уг асуудалд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өөрийн цахим хуудсаар дамжуулан тайлбар өгчээ. Тэрбээр, “Б.Энхбаяр 500 мянган ам.доллар ‘Бодь’ группээс авсан гэж ‘сонсож’ байсан. Хамт байсан хүн нь надад хэлсэн гэх. Хэн гэдэг хүн өөрт нь тэгж ярьснаа хэлдэггүй. Хэлээч. Юуг нь нуусан юм. Бодит хүн л юм бол зарла. ‘Бодь’ группийн оффтейк гэрээнүүдийг УИХ-ын сонсголд яриагүй гэх. ‘Бодь’ групптэй хийсэн зургаан оффтейк гэрээний дөрвийг нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өөрөө хийсэн байдаг. Захирал нь А.Амундра байсан. ‘Бодь’ группийн оффтейк гэрээнүүд нэг өдрийн турш сонсголд яригдсан. ‘Голомт’-ын Д.Баясгаланг Хөгжлийн банк, Нүүрсний сонсголд нотлох баримтаар бүрэн нотолж, хуулийн байгууллагад шилжүүлсэн надаас өөр хүн Монголын улс төрд байгаагүй. Байхгүй. Л.Оюун-Эрдэнийн ярианд ямар ч логик байхгүй. Гүтгэлэг. Шууд нэвтрүүлэгт халз оръё, Л.Оюун-Эрдэнэ ээ. Энэ хүн ер нь юу ярьж байгаагаа ч мэдэхгүй байна” гэжээ.