Демаркус Казинсын өвдөгний дотор хажуугийн холбоос сунасан байж болзошгүй байна

Демаркус Казинсын өвдөгний дотор хажуугийн холбоос сунасан байж болзошгүй байна

Өчигдөр /2026.03.12/ сагсан бөмбөгийн “Үндэсний дээд лиг”-ийн талбайд “Сэлэнгэ Бодонс” болон “Омни Эрдэнэт Майнерс” багуудын цувралын тав дах тоглолт боллоо.

Тус тоглолтод “Сэлэнгэ Бодонс” баг 85:83 онооны харьцаагаар “Омни Эрдэнэт Майнерс” багийг хожсоноор дараагийн шатанд шалгарлаа. Харамсалтай нь энэ тоглолтын үеэр 500 мянган ам.долларын цалингаар Монголд ирсэн гэгдээд буй “Сэлэнгэ Бодонс” багийн төвийн тоглогч Демаркус Казинсын өвдөг рүү эсрэг багийн тоглогч санаандгүй биеэрээ мөргөснөөр гэмтэж, тоглолтыг орхин гарсан. Эхний эмчийн үзлэгээр ноцтой гэмтэлгүй гэх мэдээ байгаа ч зарим мэргэжлийн спортын эмч нарын хэлснээр өвдөгний дотор хажуугийн холбоос сунасан байж болзошгүй байна. Тус багийн зүгээс ямар нэгэн мэдэгдэл одоогоор хийгээгүй байна.