Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд, Дундговийн нутгаар салхи секундэд 18- 20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж шороон шуурга шуурна. Мөн Өвөрхангай, Төв аймгийн нутаг, Дундговийн хойд, Сэлэнгийн өмнөд, Хэнтийн баруун хэсгээр цасаар шуурах төлөвтэй байна.
ЦАС ОРЖ БУЙ НУТАГ:
- Архангай - Төвшрүүлэх, Хашаат, Хотонт, Эрдэнэбулган, Өгийнуур
- Баянхонгор - Шаргалжуут, Шинэжинст, Эрдэнэцогт
- Булган - Рашаант
- Дархан-Уул - Шарын гол
- Орхон - Баян-Өндөр
- Сэлэнгэ - Баянгол, Бугант, Мандал, Орхон
- Төв - Баянчандмань, Жаргалант, Лүн, Цээл, Эрдэнэсант, Өндөрширээт
- Өвөрхангай - Арвайхээр, Бат-Өлзий, Бүрд, Есөн-Зүйл, Зүүнбаян-Улаан, Нарийнтээл, Хархорин, Хужирт сумдын нутгаар цас орж байна.
ЦАСАН ШУУРГА:
- Баянхонгор - Хүрээмарал
- Завхан - Баянхайрхан сумдын нутгаар цасан шуурга шуурч байна.
ШОРООН ШУУРГА:
- Баянхонгор - Баянцагаан, Богд, Жинст, Эхийнгол
- Говь-Алтай - Баянтоорой тосгон, Дарви
- Дундговь - Адаацаг, Луус, Сайнцагаан, Эрдэнэдалай
- Өвөрхангай - Баруунбаян-Улаан, Баян-Өндөр, Богд сумдын нутгаар шороон шуурга шуурч байна.