Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа

Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа

Монгол Улсын Шадар сайдын 2026 оны 02  дугаар сарын 05-ны 27 дугаар тушаалаар батлуулсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээний нэгдсэн удирдамж”-ийн хүрээнд Онцгой байдлын байгууллагаас  мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж байна.

Энэ  хүрээнд Хөвсгөл нуурын мөс цөмрөх аюултай хэсгээр зорчихгүй байхыг аймгийн Засаг даргын 2026 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн А/31 дүгээр, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн 2026 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн А/08 дугаар “Мөсөн замын тээврийг хориглох тухай”, Ханх сумын Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/64  дүгээр “Мөсөн замын тээврийг хориглох тухай” захирамжаар тус тус хориглосон. Тус хориглосон шийдвэрийг зөрчиж, мөсөн дээгүүр зорчсоноос иргэд эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаараа хохирох тохиолдол бүртгэгдсээр байгаа бөгөөд он гарсаар тус аймагт өнөөдрийн байдлаар /2026.03.12/ мөс цөмөрсөн 8 удаагийн дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгээд байна.




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө