Увс аймагт сураггүй алга болсон 54 настай эмэгтэйг олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ

Увс аймагт сураггүй алга болсон 54 настай эмэгтэйг олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ

Увс аймгийн Давст сумын Хандгайт багийн “Хүдэн” гэх газарт малчин сураггүй алга болсон тухай дуудлага 2026 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн 05:46 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Тус газар нь аймгийн төвөөс зүүн хойд зүгт 165 км, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-ийн зайд байрладаг байна. Урьдчилсан мэдээллээр, мөн өдрийн 03:10 цагийн орчимд малчин А (54 настай, эмэгтэй) согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, гэрээсээ явганаар гарч яваад сураггүй болсон аж. Дуудлагын дагуу Увс аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид болон сумын Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулжээ. Эрлийн багийнхан малчин "А"-г 07:36 цагт гэрээс нь зүүн урд зүгт таван км-ийн зайд орших “Шар толгой” гэх газраас хээрээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө