Сүхбаатар дүүргийн Их Баян орчимд аялж явсан иргэнд ойролцоогоор 20 метрийн зайд бие гүйцсэн баавгай ойртож ирсэн талаар Байгаль орчны газарт дуудлага, мэдээлэл ирсэн байна.
Иймд тухайн газрын ойр орчмоор аялж, зугаалж буй иргэд уулнаас бууж, ойролцоох бүс нутаг газраас нэн даруй холдохыг анхаарууллаа. Хэрэв та баавгайтай таарсан тохиолдолд ойртох, зураг авах, үргээх, хоол өгөх болон араас нь дагахгүй байхыг онцгой анхаарна уу.