Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Гадаад харилцааны яамнаас дэлхийн геополитикийн хурцадмал байдал, тодорхойгүй нөхцөл байдлын улмаас 2026 онд дэлхийн зах зээлд газрын тосны бүтээгдэхүүний хямрал үүсээд байгааг онцоллоо. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсад үүсээд буй шатахууны хангамжийн доголдол нь дотоодын нөхцөл байдлаас илүүтэй олон улсын нөхцөл байдалтай холбоотой болохыг Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа мэдээлэв.
Монгол Улс шатахуун, түлшээ голлон ОХУ болон БНХАУ-аас импортолдог. Харин БНХАУ бүх төрлийн шатахууны экспортоо хязгаарласан хэдий ч Монгол Улсад тусгай нөхцөлөөр агаарын түлш нийлүүлж байгаа аж. Тус улсаас импортлох агаарын түлшний хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам болон дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа юм.
Мөн агаарын түлшний импортын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Казахстан, БНСУ, Беларусь тэргүүтэй улстай яриа хэлэлцээ хийж байна.
Хамгийн сүүлд буюу наймдугаар сарын 4-ний өдөр Казахстан Улсын талаас Монгол Улсад албан нот ирүүлж, Монгол Улсаас худалдан авах хүсэлтэй түлшний марк, хэмжээ болон тээвэрлэлтийн нөхцөлийн талаарх мэдээллийг хүссэн байна. Энэ асуудлаар Казахстаны талаас нааштай хариу ирнэ гэдэгт итгэлтэй байгаа гэлээ.