Б.Дашпүрэв: ОХУ-аас 75 мянган тонн АИ-92 автобензин авахаар болж, наймдугаар сарын хэрэглээг бүрэн хангах хэмжээнд хүрлээ

Б.Дашпүрэв: ОХУ-аас 75 мянган тонн АИ-92 автобензин авахаар болж, наймдугаар сарын хэрэглээг бүрэн хангах хэмжээнд хүрлээ

Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв шатахууны түгээлтийн талаар мэдээлэв. Тэрбээр улсын хэмжээнд шатахуун түгээх станцуудад түгээлтийг тасралтгүй хийж байгааг хэллээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотын 165, орон нутгийн 49 ШТС-д шатахуун түгээсэн байна.

Мөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д ажиллаж, наймдугаар сарын шатахууны татан авалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хэлэлцээр хийж байгаа аж. Тодруулбал, наймдугаар сард ОХУ-аас 50 мянган тонн АИ-92 бензин авах гэрээ баталгаажсан байна. Үүн дээр нэмээд Евро-5 стандартын 15 мянган тонн шатахуун авахаар тохиролцож, татан авалт эхэлсэн. Мөн нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 бензин, 5000 тонн онгоцны түлш авахаар тохиролцсон байна.

Ингэснээр ОХУ-аас татан авах шатахууны хэмжээ Монгол Улсын наймдугаар сарын хэрэгцээ, нөөцийг бүрэн хангах боломжтой хэмжээнд хүрч байгаа аж.

Түүнчлэн БНСУ-аас 5000-6000 тонн АИ-92 болон Евро-5 төрлийн шатахуун авах хэлцлийг эхлүүлж, татан авалт мөн эхнээсээ хийгдэж байгаа талаар мэдээллээ.