Колумбид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 132 хүрчээ

Колумбид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 132 хүрчээ

Колумби улсад сүүлийн хэдэн жил тохиогоогүй хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 132 хүн амиа алдаад байна. 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон ба олон хүн нурангид дарагдсан байж болзошгүй тул амиа алдсан хүний тоо нэмэгдэх магадлалтай гэж албаныхан мэдээлжээ. 

Чоко мужид болсон газар хөдлөлтийн голомт нь 103 км-ийн гүнд байсан бөгөөд газар хөдлөлтийн чичирхийлэл ойролцоох Венесуэл, Эквадор, Панам улсуудад мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийн голомтоос 55 км орчим зайд орших Перейра хот болон ойролцоох бүсүүдэд хамгийн их хохирол учирсан ажээ.

Эх сурвалж: ВВС