Ховд, Баян-Өлгий аймгуудын баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу гараагүй байна

Ховд, Баян-Өлгий аймгуудын баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу гараагүй байна

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас 2026 оны орон нутгийн баяр наадмын үеэр цуглуулсан допингийн шинжилгээний сорьцуудын лабораторийн хариуг үе шаттайгаар хүлээн авч байна.

Лабораторийн шинжилгээгээр дараах 14 аймаг, хоёр дүүрэг болон Бүх цэргийн наадмын сорьцоос хориглосон бодис, хориглосон арга, тэдгээрийн метаболит болон маркер илрээгүй байна.

Үүнд:

  • Архангай

  • Баянхонгор

  • Булган

  • Дархан-Уул

  • Дорноговь

  • Дорнод

  • Дундговь

  • Завхан

  • Орхон

  • Өвөрхангай

  • Сэлэнгэ

  • Увс

  • Хөвсгөл

  • Хэнтий аймаг

  • Багануур дүүрэг

  • Багахангай дүүрэг

  • Бүх цэргийн наадам

Харин Ховд болон Баян-Өлгий аймгийн баяр наадмаас авсан сорьцуудын лабораторийн шинжилгээ үргэлжилж байгаа бөгөөд эцсийн хариу одоогоор гараагүй байна.