Чуулган таслалтаар тэргүүлдэг Л.Оюун-Эрдэнэ татвар төлөгчдийн 54 тэрбумын гүүрт тууз хайчилж, өөрийн гавьяа мэт пи-ар хийв

Чуулган таслалтаар тэргүүлдэг Л.Оюун-Эрдэнэ татвар төлөгчдийн 54 тэрбумын гүүрт тууз хайчилж, өөрийн гавьяа мэт пи-ар хийв

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хэнтий аймагт улс төр, урлаг соёл, наадам хосолсон томоохон арга хэмжээнүүд өрнөв.

Тухайлбал, Улсын заан цол хүртсэн Д.Алтанцоожийн цолны мялаалга наадам болж, Хэрлэн голын 265 метр урт төмөрбетон гүүр, 14.2 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтыг ашиглалтад орууллаа. Гүүрийн нээлтийн арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ц.Идэрбат тэргүүтэй улс төрчид оролцож, тууз хайчилсан байна.

Энэ үеэр Л.Оюун-Эрдэнэ “Өнөөдрийн энэ Хэрлэн голын гүүр Хэнтий аймгийн төв урд сумдтайгаа холбогдох түүхэн ажил. Тойргоороо ажиллаагүй нэлээн удсан. Дэд бүтэц сайтай газар хөгждөг” хэмээн ярьжээ.

Гэвч энд анхаарах нэг зүйл бий. Уг бүтээн байгуулалт нь улс төрчдийн хувийн хөрөнгөөр бус, улсын төсвийн 54 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн ажил. Өөрөөр хэлбэл, энэ бол татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжсэн улсын бүтээн байгуулалт.

Төслийн хүрээнд Хэрлэн голын 265 метр урт төмөрбетон гүүрийг “Гангүүр” ХХК, 14.2 км хатуу хучилттай авто замыг “Хөвчийн зам” ХХК гүйцэтгэсэн бөгөөд төслийн захиалагчаар Зам, тээврийн яам ажилласан байна.

Дэд бүтэц бол төрийн хийх ёстой үндсэн ажил. Иргэд татвараа төлж, төр тэрхүү хөрөнгөөрөө зам, гүүр, сургууль, эмнэлэг зэрэг нийтийн зориулалттай бүтээн байгуулалтыг хийдэг. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулах нь аль нэг улс төрчийн хувийн гавьяа биш, төрийн бодлого, төсвийн төлөвлөлтийн үр дүн юм. Гэтэл татвар төлөгчдийн мөнгөөр баригдсан бүтээн байгуулалтыг нээхдээ дахин зардал гаргаж, улс төрчид олноороо оролцож, тууз хайчилж, өөрсдийн тойрогт хийсэн ажил мэтээр улс төрийн пиар хийх нь шүүмжлэл дагуулж байна. 

Ялангуяа Л.Оюун-Эрдэнэ “тойргоороо ажиллаагүй нэлээн удсан” хэмээн өөрөө онцолсон нь анхаарал татна.

Учир нь УИХ-ын гишүүний үндсэн үүрэг нь зөвхөн тойрогтоо бүтээн байгуулалтын нээлтэд оролцох бус, хууль тогтоох, парламентын үйл ажиллагаанд оролцох явдал. Гэтэл чуулганы таслалтаар "толгой цохиж" буй Л.Оюун-Эрдэнэ татвар төлөгчдийн 54 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтыг хувийн мөнгөөрөө хийсэн гавьяа мэт ойлгуулах нь утгагүй зүйл.




Байгаль эхийн хилэн

56 минутын өмнө