Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын хороо маргааш ээлжит бусаар хуралдана. Хурлаас гаргасан шийдвэрээ 14.00 цагт танилцуулна.
Энэ оны хоёрдугаар сард инфляц 6.5 хувь байсан ч үүнээс хойш тогтмол өссөөр 13 хувьд хүрлээ. Инфляц өндөр байх хэрээр төгрөгийн худалдан авах чадвар буурдаг. Мөнгөний бодлогын хороо хамгийн сүүлд 2026.06.23-наас 24-ний өдөр хуралдсан билээ.
