Хэнтий аймгийн Дадал суманд хээрийн түймэр гарчээ

Хэнтий аймгийн Дадал суманд хээрийн түймэр гарчээ

Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн “Хуурай залаа” гэдэг газар хээрийн түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг тавдугаар сарын 20-ны өдрийн 17.05 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус сумын Мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллажээ. Улмаар мөн өдрийн 18.00 цагт цурамд оруулж, 19.30 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 2 га талбай өртөж шатсан гэдгийг ОБЕГ мэдээллээ.




Өнөөдөр хонь өдөр

4 цагийн өмнө