Хан-Уул дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт хяналт шалгалтаар ажиллаж байсан замын цагдаагийн алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэх явцад нь хутгалсан хэрэг гарсан.
Тодруулбал, энэ сарын 16-ны өдөр замын цагдаагийн алба хаагч Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хяналт шалгалтаар ажиллах явцдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнийг саатуулан шалгах үед жолоочтой хамт зорчиж явсан 47 настай, эрэгтэй "Ө" нь алба хаагчийг хэл амаар доромжилж, шаардлагыг эсэргүүцжээ. Улмаар иргэн "Ө" гэртээ харихаар явсан боловч буцаж хутга нуун ирж, алба хаагчийн биед халдаж, гурван удаа хутгалсан байна.
Тухайн хутгалуулсан алба хаагчийн биеийн байдал хүнд, эмнэлгийн байгууллагын тусламж авч, хагалгаанд орсон юм. Тэгвэл алба хаагч ухаан орсон, эмчлүүлж байгаа бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.