ДЭМБ өчигдөр /2026.05.17/ Конго болон Угандад дэгдсэн Эбола вирусийн халдварыг олон улс анхаарлаа хандуулвал зохих нийтийн эрүүл мэндийн онцгой байдал хэмээн зарлажээ.
Эболагийн Бундибугио төрлөөр дэгдэж буй энэхүү халдварыг цар тахал хэмээн зарлах хэмжээнд хүрээгүй гэж ДЭМБ мэдэгдсэн байна. Гэхдээ Угандатай хиллэдэг орнуудад халдвар цаашид тархах эрсдэл маш өндөр байгааг анхааруулжээ. Бямба гарагийн /2026.05.16/ байдлаар Угандагийн Итури мужийн Буниа, Руампара, Монгбвалу зэрэг гурван бүсэд халдварын тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал тэдгээр бүсүүдэд Эболагийн шинэ халдварын улмаас нас барсан 80 тохиолдол, лабораторийн шинжилгээгээр батлагдсан найман тохиолдол, сэжигтэй 246 тохиолдол бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters