Хотын дарга Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр нийслэлийн удирдлагын шинэ томилгооны процесс эхэллээ.
Өнгөрсөн бямба гарагт Ерөнхий сайд Н.Учрал Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан талаар мэдээлсэн бөгөөд уг шийдвэрийн дагуу Х.Нямбаатар өнөөдөр албан ёсоор ажлаа хүлээлгэн өгч байгаа аж. Үүний хүрээнд Хотын даргын ажлыг хүлээлцэх ажиллагаа нийслэл дээр болж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр тэргүүтэй ажлын хэсгийн төлөөлөл ирж ажиллажээ.
Мөн шинэ Хотын даргыг томилох хүртэл Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбатыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон юм.
Хуулийн зохицуулалтын дагуу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд Хотын даргыг чөлөөлсөн шийдвэр албажсанаас хойш 15 хоногийн дотор дараагийн Засаг даргыг томилох, эсвэл нэр дэвшүүлэх ажиллагаа явагддаг байна.