"Алтан жолоо" группийн "Арвайн Үндэс" ХХК-ийн нэрэмжит “Монгол Улсын Арслан" цолны хүндэтгэл үзүүлэх барилдаан өчигдөр /2026.05.17/ боллоо.
Тус барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын арслан Цэдэвийн Содномдорж түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын арслан Баярсайханы Орхонбаяр үзүүрллээ. Их шөвөгт Завхан аймгийн Яруу сумын харьяатулсын заан М.Лхагвагэрэл, Ховд аймгийн Мөст сумын харьяатаймгийн арслан Ц.Төмөрцоож нар шалгарлаа. Дунд шөвөгт улсын заан Б.Бат-Өлзий, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, улсын начин Э.Сумъяабат, аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар үлдэв.
“Уран гараа дэвээтэй бөх”-ийн шагналыг улсын начин Б.Сосорбарамд, Улсын арслан П.Бат-Очирын нэрэмжит “Улсын цолд ойрхон бөх”-ийн шагналыг аймгийн арслан Ц.Төмөрцоожид, Улсын арслан С.Оргодолын нэрэмжит “Уран барилдаант бөх”-ийн шагналыг аймгийн арслан М.Баяржавхланд тус тус гардуулав. Тус барилдаан түрүү бөх 10 сая, үзүүр бөх 5 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 2 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.