Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхээр болсон.
Гэхдээ 2026 оны улсын төсөвт дээрх замыг өргөтгөх санхүүжилтийг тусгаагүй учраас гадаадын зээл, тусламж болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр шийдвэрлэх боломжийг судалж, саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нарт тухайн үеийн Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болгосон байдаг.
Тэгвэл энэ талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Лүнгийн 101.7 км, зургаан эгнээ зам бол баруун тийшээ гарч байгаа есөн аймгийн зорчигчид явдаг зам. Энэ замын ажлыг зайлшгүй хийх ёстой учраас ойрын хугацаанд ажлыг нь эхлүүлнэ. Тус замыг барих санхүүжилтын талаар Дэлхийн банктай хэлэлцэж байгаа" гэв.