Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдахаар тов тараажээ. Хуралдаанаар хотын дарга Х.Нямбаатарыг чөлөөлөх эсэх болон нөөцийн махны асуудлыг хэлэлцэх аж. Одоогоор хурлын цаг тодорхойгүй байна.
Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн бямба гарагт /2026.05.16/ нөөцийг махыг нийслэлийн хүн амын хэрэгцээт түвшинд бэлтгээгүй махны үнэ өсгөсөн, 2500 тн нөөцийн мах алга болсон зэрэг шалтгаанаар хотын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөө цахимаар мэдэгдсэн билээ. Харин нөгөө талд хотын дарга Х.Нямбаатар ажлаа нэр төртэйгөөр хүлээлгэн өгөхөө мэдэгдээд буй.