Монгол Улсын Ерөнхий сайд асан, Арена олон улсын мастер Г.Занданшатар Азийн шатрын лидерүүдийн чуулганд оролцож, “Засаглал ба шатар” сэдвээр илтгэл тавьжээ. Түүний илтгэл чуулганд оролцсон Азийн лидерүүдийн өндөр үнэлгээг авсан байна.
Чуулганы үеэр тэрбээр дэлхийн хоёр удаагийн аварга багийн ахлагчтай шатрын өрөг тоглон ялалт байгуулж, улмаар тухайн багийн бүрэлдэхүүнд тоглох урилга авсан байна. Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудсаараа дамжуулан хуваалцлаа. Мөн FIDE-ийн чуулганы хүрээнд Г.Занданшатарт Дэлхийн багийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгожээ.
Тэрбээр "WR Chess" багийн шинэ бүрэлдэхүүнд багтсан бөгөөд тус баг 2026 онд Хонгконг хотноо болох Түргэн болон түрэвчилсэн шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд чансаагаараа нэгт эрэмбэлэгдэж байна. WR Chess-ийг дэлхийн №1 шатарчин Магнус Карлсен тэргүүлж байгаа бөгөөд багийн бүрэлдэхүүнд Фабиано Каруана, Уэсли Со, Максим Вашье-Лаграв, Ян-Кшиштоф Дуда, Хоу Ифань, Александра Костенюк зэрэг дэлхийн шилдэг их мастерууд багтаж байгаа юм. Тус баг ирэх зургаадугаар сард Хонгконг хотод зохион байгуулагдах 2026 оны дэлхийн багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.
ВИДЕО: