Нийслэлийн Чингэлтэй дүүрГийн 4 дүгээр хорооны 32 дугаар байрны 3 давхарт гал гарч буй тухай дуудлага өнөөдөр буюу 2026 оны тавдугаар сарын 9-ний өдрийн 08:58 цагт Онцгой байдлын ерөнхий газарт иржээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, 56 ам метр талбай бүхий гурван өрөө байрны зочны өрөө болон дотор эд хогшил шатаж байсныг бүрэн унтраасан байна. Мөн гал түймрийн голомтоос 22 болон 86 настай хоёр иргэнийг аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Мөн бичлэгт гарч буй бага насны хүүхдийг мөн эмнэлгийн байгууллагад хүргүүлсэн бөгөөд биеийн байдал хэвийн байгаа талаар албаныхан мэдээллээ.