Ерөнхийлөгчийн 2022 оны 180 дугаар зарлигаар батлагдсан “Цэргийн дотоод албаны дүрэм”-ийн дагуу Онцгой байдлын байгууллагад офицер, ахлагчийн албан тушаалд шинээр томилогдон ажиллаж байгаа алба хаагчид анхан шатны цэргийн хэргийн мэдлэг олгох сургалтад хамрагдан, өнөөдөр цэргийн тангараг өргөсөн байна.
ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад зохион байгуулсан тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад шинээр томилогдсон 61 алба хаагч хамрагдсан юм. Алба хаагчид онолын, цэргийн дүрмийн болон жагсаалын бэлтгэл, бие бялдрын цогцолбор хичээл гэсэн сэдвийн хүрээнд 21 хоногийн хугацаанд суралцлаа.