Үндэсний статистикийн хорооноос танилцуулснаар улсын инфляц 2026 оны дөрөвдүгээр сард 10.1 хувьд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.5 нэгж хувиар өссөн байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард инфляцын түвшин 8.6 хувь байсан юм.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 10.1 хувиар өсөхөд:
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 19.7 хувь,
- Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 10.2 хувь,
- Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 6.4 хувь,
- Гэр ахуйн тавилга, барааны үнэ 7.9 хувь,
- Эм, эмнэлгийн үйлчилгээ 6.9 хувь,
- Тээврийн үйлчилгээ 5.9 хувь,
- Амралт, соёлын үйлчилгээ 6.6 хувь,
- Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ 10.4 хувь,
- Боловсролын үйлчилгээ 12.8 хувь,
- Даатгал, санхүүгийн үйлчилгээ 17 хувь,
- Бусад бараа, үйлчилгээ 9.9 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Мөн 2026 оны дөрөвдүгээр сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 2.8 хувиар өссөн байна. Үүнд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 5.7 хувь, тээврийн бүлгийн үнэ 4.9 хувиар өссөн нь гол нөлөө үзүүлжээ. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр дөрөвдүгээр сарын инфляцын 2.9 нэгж хувь буюу 28.9 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Хэрэглээний сагсанд багтдаг 430 нэр төрлийн бараа, үйлчилгээний 238 нь импортын бүтээгдэхүүн бөгөөд энэ нь нийт сагсны 55.3 хувийг эзэлж байгаа аж.
