“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал болж, ТУЗ-ийн дарга сонгох, хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэн томилох болон бусад асуудлыг хэлэлцлээ.
Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн саналаар Д.Цолмонг ТУЗ-ийн даргаар сонгосон байна. Тэрбээр 2024 оноос Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар-ын дэд даргаар ажиллаж байгаа бөгөөд төрийн захиргаа, хууль эрх зүйн салбарт олон жил ажилласан туршлагатай юм. Тухайлбал, Д.Цолмон нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-т хууль эрх зүйн чиглэлээр ажиллаж байжээ. Мөн хурлаар Төлөөлөн удирдах зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу “Эрдэнэс Монгол” нэгдлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээний хэрэгжилтийн явцыг танилцуулсан байна.