"E-Mongolia" системийн аппликейшнийг хуурамчаар зохион бүтээж, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх болон бусад лавлагааг хуурамчаар үйлдэн худалдан борлуулдаг байжээ. Тус этгээдүүдийг Цагдаагийн байгууллагаас баривчилжээ.
Тиймээс албан ёсны "E-Mongolia" системийн аппликейшнийг ашиглахыг иргэдэд анхаарууллаа. Мөн иргэн болон аж ахуйн нэгжүүд үйлчилгээ үзүүлэхдээ цахим лавлагаа, баримт бичгийг сайтар шалгаж байхыг анхаарууллаа.
ВИДЕО: