Түр хамгаалах байраар 16 хүүхэд үйлчлүүлжээ

Түр хамгаалах байраар 16 хүүхэд үйлчлүүлжээ

108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвийн дуудлага мэдээлэл, шуурхай тусламжийн үйлчилгээний алба 2026 оны дөрөвдүгээр сарын 27-ний өдрөөс тавдугаар сарын 3-ний өдрийг хүртэлх чатбокс мессэж сувгаар нийтдээ 1896 дуудлага мэдээлэл хүлээн авчээ.

Дуудлага мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар хүүхдийн эрх хамгааллын 314, зөвлөгөө хүссэн 135, мэдээлэл хүссэн 875, зорилтот бус 570, өргөдөл саналын хоёр дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Хамтарсан багт шилжүүлсэн дуудлага 300 байгаагаас аймгийн хэмжээнд 96 дуудлага мэдээлэл, нийслэлийн хэмжээнд 204 дуудлага мэдээллийг холбон зуучилсан байна. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд 16 хүүхэд үйлчилгээ авчээ.