Д.Энхтуяа: АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогт бол манай намын эв нэгдлийг хангаж чадах хүн учир дэмжинэ

Д.Энхтуяа: АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогт бол манай намын эв нэгдлийг хангаж чадах хүн учир дэмжинэ

Маргааш /2026.05.06/  Ардчтлсан намын ҮБХ хуралдана. Уг хурлаар тус намын дэд дарга болон, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг сонгох талаар яригдаж байгаа. Харин АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогтыг жинхлэх байх гэсэн хүлээлт байгаа юм. Тэгвэл уг асуудлаар УИХ-ын гишүүн Д.Энхтуяа байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Ардчилсан нам бол маш олон намын үзэл санааг нэгтгэсэн. Тиймээс Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг томилох асуудлыг дэмжиж байгаа. Яагаад гэвэл саяхан л манай нам хоёр тамгатай, хоёр хуваагдчихсан байсан хүнд үеийг давахад намаа нэгтгэх, талууд хоорондоо ойлголцоход С.Баярцогт маш сайн менежмент хийж ажилссан гэж боддог. Үүний улмаас 2024 оны сонгуулиар манай нам УИХ-д есөн суудалтай байсан нь 42 гишүүнтэй болсон. Хамгийн гол нь дараагийн УИХ-ын сонгуульд тухайн нам нэгдмэл байр суурьтай орох нь чухал юм” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: