Д.Ганбат: С.Баярцогт АН-ын "гол тогоо"-г барих шаардлагад нийцсэн хүн учир дэмжиж байгаа

Д.Ганбат: С.Баярцогт АН-ын "гол тогоо"-г барих шаардлагад нийцсэн хүн учир дэмжиж байгаа

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо 69 дүгээр хурал маргааш буюу тавдугаар арын 06-ны өдөр болно.

Тус хуралдаанаар Улс төрийн зөвлөлөөс гарсан 5 журмыг хэлэлцэхээс гадна,  Ардилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга болон таван дэд даргыг сонгох асуудлыг хэлэлцэх юм. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогтыг жинхэлж магадгүй гэх мэдээлэл бий. Харин үүний эсрэг Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын хүмүүс ажиллаж эхэлсэн гэх мэдээлэл ч байгаа юм. Тэгвэл бид АН-ын гишүүн Д.Ганбатаас байр суурийг нь тодрууллаа.

ШУУД: 

Тэрбээр "АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогтыг жинхлэх асуудлыг дэмжиж байгаа. Нийгмийн шаардлагаар Монгол Улсад байгаа хоёр гол намын нэг болох Ардчилсан намын ЕНБД-аар мэдлэгтэй, туршлагатай, чадвартай хүн ажиллах ёстой. Энэ шаардлагыг С.Баярцогт хангаж байгаа учир түүнийг дэмжиж байгаа. Түүний хувьд үнэт зүйлдээ үнэнч, хал үзэж, халуун чулуу таньсан, улс төрийн нөхцөл байдлаа ойлгодог намаа мэддэг, намынхаа гол тогтоог барих хүн гэж харж байгаа. Миний хувьд бүлгийн даргад нэр дэвших эсэх шийдвэрээ гаргаагүй байна" гэлээ.