"The MongolZ" баг энэ сарын есөнд ОХУ-ын "Мagic"-ийн эсрэг тоглоно

"The MongolZ" баг энэ сарын есөнд ОХУ-ын "Мagic"-ийн эсрэг тоглоно

Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн PGL Astana 2026 тэмцээн энэ долоо хоногийн Бямба гаргаас Казахстан улсад эхэлнэ.

Нийт 1.6 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг оролцох бөгөөд тойргийн журмаар тоглож, найман баг Playoffs шатанд шалгарна. Манай улсаас "The MongolZ" болон "The Huns Esports" баг өрсөлдөхөд бэлэн болж, тоглолтуудын тов гарлаа. "The MongolZ" багийн хувьд /2026.05.09/-ний 16:00 цагаас ОХУ-ын "magic"-ийн эсрэг "Во3" журмаар тоглоно. Харин "The Huns Esports" баг тухайн өдрийн 19:00 цагаас ОХУ-ын "Team Spirit" багтай тоглохоор болжээ. Манай хоёр баг тойргийн шатанд гурван удаа хожвол Playoffs шатанд шалгарах учиртай.

PGL Astana 2026 тэмцээнд түрүүлсэн баг 512 мянган ам.долларын шагнал хүртэх бол дэд байрт шалгарсан баг 240 мянган ам.доллар авна. Өнгөрсөн жил зохиогдсон тус тэмцээнд "The MongolZ" баг шөвгийн дөрөв хүртэл өрсөлдөж байлаа. Харин "The Huns Esports" баг анх удаа оролцож байгаа юм.