СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон сууцанд гал гарч байсныг унтрааж, угааржилтын бүсээс иргэдийг гаргажээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон сууцанд гал гарч байсныг унтрааж, угааржилтын бүсээс иргэдийг гаргажээ

Орон сууцанд гал гарч байсныг унтрааж, угааржилтын бүсээс иргэдийг гаргажээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх 1 дүгээр баг Шинэ-Мөрөн хорооллын долдугаар байрны 3 дугаар давхрын тагтаар утаа гарч байна гэсэн дуудлагыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар 2026 оны тавдугаар сарын 04-ний өдөр хүлээн авчээ. Улмаар Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид тус хаягт очиход долдугаар байрны 3 давхрын дугаар тоотын тагт, том өрөө эд хогшлын хамт шатаж байсныг бүрэн унтраажээ. Уг галд өртөж бэртэж гэмтсэн хүн байхгүй аж. Байрны 1,2,3,4,5 давхрын нийт 36 иргэнийг утаажилтын бүсээс гаргасан байна.

Иймд иргэн та бүхэн галын аюулгүй байдлаа хангаж, галын түймрийн аюулаас урьдчилан сэргийлнэ үү.