БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Алшаа аймагт энэ өдрүүдэд “Баатарчууд хундагат” хэмээх бөхийн том баяр наадам болж байна. Наадмын хүрээнд 1024 бөх оролцсон шалбуур бөхийн алтан бүсийн төлөөх барилдаан болж байна.
Шалбуур бөх гэдэг нь Өвөр Монголд, тэр дундаа Алшаа аймагт түгэн дэлгэрсэн бөхийн нэгэн төрөл юм. Энэхүү бөхийн барилдаанд Монгол Улсын дархан аварга А.Сүхбат тэргүүтэй бөхчүүд уг арга хэмжээнд урилгаар оролцсоноос манай таван бөх тав давж, шөвгийн 32-т үлджээ.
Шөвгийн 32-т үлдсэн Монголын бөхчүүд
Улсын арслан Э.Оюунболд
Улсын арслан Ц.Бямба-Отгон
Улсын начин Б.Түвшинтөгс
Аймгийн арслан Э.Баасанжав