Ормузын хоолойд 20 мянган далайчин, 2 мянган хөлөг онгоц гацсан гэж далайн тээврийн дарга мэдэгджээ

Ормузын хоолойд 20 мянган далайчин, 2 мянган хөлөг онгоц гацсан гэж далайн тээврийн дарга мэдэгджээ

Өнгөрсөн долоо хоногт далайн тээврийн салбарын төлөөлөгчид Ормузын хоолойд 2 мянга орчим хөлөг онгоц гацаж, 20 мянга гаруй далайчин хүнд нөхцөлд байгааг анхааруулсан юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын сүүлийн мэдэгдэл нь НҮБ-ын гишүүн орнууд Лондонд болсон уулзалтаар Ираны дэлхийн тээвэрлэлтийг тасалдуулсан үйлдлийг “хатуу буруушаасан”-аас хэдхэн хоногийн дараа гарсан байна. 

Тус уулзалтаар НҮБ-ын мэргэшсэн агентлаг болох Олон улсын далайн байгууллагын тогтоолыг баталсан бөгөөд уг баримт бичигт Иран далайчдын аюулгүй байдалд заналхийлж, амь насанд нь ноцтой эрсдэл учруулан, далайн орчинд сөрөг нөлөө үзүүлж байна гэж дурджээ. Гэсэн хэдий ч санал хураалтын дараа Олон улсын далайн байгууллагын дарга Арсенио Домингес бодит тусламжид анхаарах шаардлагатайг онцолсон байна. Тэрбээр “Эдгээр хэлэлцүүлэг, журам, санал хураалт нь есөн долоо хоногийн турш гацсан 2,000 хөлөг онгоц, 20,000 далайчинд бодитойгоор хэрхэн тус болж байгааг олж харахгүй байна” хэмээн шүүмжилжээ.

Эх сурвалж: BBC