Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ

Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ

Киргизстаны Бишкек хотын “Бишкек арена”-д болсон шайбтай хоккейн U18 насны ангиллын Азийн цомын тэмцээнд оролцсон Монголын шигшээ баг хүрэл медаль хүртжээ.

Тэд хэсгийн тоглолтод Макаог 18:0, Индонезыг 5:2-оор буулган авсан ч Узбекистаны шигшээд 7:2-оор ялагдсанаар хагас шигшээд хоёрдугаар байрт шалгарсан юм. Улмаар хагас шигшээд эзэн орон Киргизстаны багт 9:0-ээр хожигдсоноор хүрэл медалийн төлөө тоглохоор болов. Харин хүрэл медалийн төлөөх тоглолтод Индонезын багтай дахин таарч 7:2-оор буулган авлаа.

Бишкект болсон Азийн цомын тэмцээний “Шилдэг тоглогч”-ийн шагналыг Монголын шигшээ багийн довтлогч П.Отгон-Од тодорчээ. Монголын баг тамирчид энэхүү тэмцээнээс өмнө нь 2023 онд мөнгөн медаль хүртэж байв. Гурван жилийн дараа хүрэл медаль зүүснээр Азийн цомын хошой медальтан боллоо.