Нийслэлийн МАН-ын хурал 14:00 цаг хүртэл хойшиллоо

Нийслэлийн МАН-ын хурал 14:00 цаг хүртэл хойшиллоо

Нийслэлийн шинэ Засаг даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хорооны хурал өнөөдөр 10:00 цагаас товлогдоод байсан юм. Тэгвэл тодорхойгүй шалтгааны улмаас 14:00 цаг хүртэл хойшилсон байна.

Албан бус байдлаар хотын шинэ даргад НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн, МАН-ын нарийн бичгийн дарга, тус намын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва тэргүүтэй хүмүүсийн нэр идэвхтэй яригдаж буй юм.