Станбул–Улаанбаатар чиглэлийн нислэгийн үеэр бие нь муудсан зорчигчид УИХ-ын гишүүн Б.Бейсен яаралтай тусламж үзүүлж, амийг нь аварчээ

Станбул–Улаанбаатар чиглэлийн нислэгийн үеэр бие нь муудсан зорчигчид УИХ-ын гишүүн Б.Бейсен яаралтай тусламж үзүүлж, амийг нь аварчээ

"Turkish Airlines" компанийн Станбул–Улаанбаатар чиглэлийн нислэгийн үеэр нэгэн зорчигчийн бие гэнэт муудсан тохиолдол өнөөдөр өглөө гарсан байна. Онгоцны чанга яригчаар “зорчигчдын дунд эмч мэргэжилтэй хүн байвал нисэх багийнхантай яаралтай холбогдоно уу” хэмээн англи, турк, монгол хэлээр зарласнаар зорчигчдын дунд багагүй түгшүүр үүссэн байна.

Энэ үед УИХ-ын гишүүн Б.Бейсен зорчигч эмэгтэйд яаралтай тусламж үзүүлжээ. Тухайн эмэгтэйн зүрхний үйл ажиллагаа доголдож, цусны даралт нь 220 хүрсэн байсан тул Б.Бейсен онгоцонд байсан эмнэлгийн хэрэгсэл болон өөрийн авч явсан эм, хэрэгслийг ашиглан анхны тусламж үзүүлсэн байна. Нислэгийн багийн мэдээлснээр хэрэв зорчигчид эмч байхгүй байсан бол ойролцоох улсын нисэх буудалд яаралтай буух зөвшөөрөл авах шаардлагатай болох байжээ. Харин цаг алдалгүй үзүүлсэн тусламжийн ачаар зорчигчийн биеийн байдал тогтворжиж, нислэг хэвийн үргэлжилсээр Улаанбаатар хотод аюулгүй газардсан байна. Б.Бейсен нь эмч мэргэжилтэй бөгөөд "Монгол Улсын Хүний гавьяат эмч" цол хүртсэн эмч юм. Түүнтэй хамт ниссэн зорчигчид түүний шуурхай, мэргэжлийн тусламжийг өндрөөр үнэлж, талархал илэрхийлжээ.




Өнөөдөр гахай өдөр

4 цагийн өмнө