2026 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал (НИТХ)-ын төлөөлөгчид ээлжит бусаар хуралдаж, хурлын дарга А.Баярыг огцруулах шийдвэр гаргалаа. Тус хуралдаанд нийт 31 төлөөлөгч оролцсоноос 29 нь огцруулах саналыг дэмжсэн байна.
Улмаар НИТХ-ын даргын албан тушаалд төлөөлөгч Д.Ихбаярыг нэр дэвшүүлж, Монгол Ардын Нам (МАН)-ын Улс төрийн зөвлөлд танилцуулахаар тохиролцсон юм. Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл 12:00 цагаас хуралдаж, НИТХ-ын даргад нэр дэвшигч Д.Ихбаярын асуудлыг хэлэлцэн дэмжсэн шийдвэр гаргасан байна. Ингэснээр дараагийн шатанд НИТХ-ын төлөөлөгчид дахин хуралдаж, шинэ даргын асуудлыг хэлэлцэнэ. Гэвч нөгөө талд одоогийн дарга А.Баяр уг шийдвэрийг хууль бус хэмээн үзэж, байр сууриа илэрхийлсээр байна. Түүний зүгээс хуралдааны үйл явц болон шийдвэр гаргалт нь хууль, дүрэм зөрчсөн байж болзошгүй гэж үзэж буй аж.