Улсын аварга малчид таван багц бэлгээс сонгон авах боломжтой болжээ

Улсын аварга малчид таван багц бэлгээс сонгон авах боломжтой болжээ

“Улсын аварга малчин”-д уламжлалт улаан халзтай гэр олгохыг зогсоогоогүй бөгөөд шагналыг сонголттой хэлбэрт шилжүүлсэн байна.

Тодруулбал, Улсын аварга малчид дараах шагналуудаас өөрийн хэрэгцээнд тохируулан сонгох боломж бүрдлээ.

Үүнд:

  • Улаан халзтай таван ханат гэр
  • "Starlink" интернэт төхөөрөмж, сэргээгдэх эрчим хүчний иж бүрдэл
  • Бохир ус цэвэрлэх байгууламжийн иж бүрдэл
  • Сайн үүлдрийн эцэг мал /Лимузин үүлдрийн бух/
  • Малын тавлаг байдлыг хангасан битүү зөөврийн хашаа зэрэг багтаж байгаа юм.

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн “Малчид өөрсдийнхөө хэрэгцээнд тохируулан шагналаа сонгодог байх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр таван шагналын багц гаргасан. Эхний ээлжинд улсын аваргуудтай утсаар холбогдож албан ёсоор саналыг нь аваад байна. Энэ жил нийт 184 аварга шалгарсны 70  нь улаан халзтай гэрийг сонгосон” гэсэн юм.

М.Дэлэг