Төрийн банк АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй The Bank of New York Mellon (BNY)-тэй ам.долларын клирингийн корреспондент данс нээж, олон улсын төлбөр тооцооны үйл ажиллагааг олон улсын жишиг, стандартад нийцүүлэх чиглэлд дараагийн чухал алхмыг хэрэгжүүллээ. Энэхүү хамтын ажиллагаа нь Төрийн банкны олон улсын ам.долларын төлбөр тооцоог илүү шуурхай, найдвартай, үр ашигтайгаар гүйцэтгэх боломжийг бүрдүүлж, харилцагчдын гадаад төлбөр, арилжааг дэмжих чухал алхам боллоо.