УИХ дахь МАН-ын бүлгийн хурлын шийдвэрээ танилцууллаа.
Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалаас зарим хуулийн төсөлтэй холбоотой асуудлыг тодрууллаа. Тодруулбал, энэ хаврын чуулганы эхлэх үед Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай агуулга бүхий Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон холбогдох хууль, тогтоолын төслүүдийн талаар тодруулсан юм. Уг хуулийн төслийг өргөн барьснаас хойш өнөөг хүртэл ажлын хэсэг байгуулагдаагүй байгаа юм.
Тэгвэл МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал “Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжсэн. Сая УИХ-ын гишүүдээс өргөн барьсан энэ төрлийн хуулиудтай нэгтгэх санал дэвшүүлсэн. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч нэгтгэхгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Иймд ажлын хэсэг тусдаа байгуулагдана. Ирэх долоо хоногоос ажлын хэсэг байгуулагдана. Гэхдээ Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд орсон заалтууд гишүүдийн санаачилсан хуульд байгаа. Үлдэж байгаа заалтуудыг хэрхэх вэ гэдгийг ажлын хэсэг дээр ярилцана. Дэг журмаараа явна. Хэлэлцүүлэг нэлээн өргөн хүрээг хамрах учир энэ хаврын чуулганд багтахгүй байх” хэмээлээ.
ВИДЕО: