Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Дүнжингарав худалдааны төвийн уулзварт газ тээвэрлэж явсан "Дашваанжил" ХХК-ийн ачааны машин "Nissan Patrol" автомашинтай мөргөлдсөний улмаас гал гарч, дэлбэрэлт болсон байдаг. Уг дэлбэрлэлтэнд өртсөн хохирогчид өнөөдөр /2026.02.04/ Чингисийн талбайд мэдэгдэл хийлээ.
Дэлбэрэлтэд өртсөн хохирогч, “Дүнжингаравын дэлбэрэлтэд хохирсон иргэд төрийн гурван өндөрлөгт өнгөрсөн сарын 23-нд шаардлага хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй хэвээр байна. Энэ хэргийн мөрдөн байцаагчтай холбогдон “Сэтгэцэд учирсан хор уршигт гаргасан дүгнэлтэд гарын үсэг зураад өгөөч” гэж л ярьсан. Сүүлд холбогдоход прокурор руу шилжүүллээ гэж байсан. Хоёр жилийн хугацаанд хэн ч биднээс уучлалт гуйгаагүй. Ард иргэдийн хувьд үүнийг энгийн авто осол шиг санаад байх шиг байна. Энэ бол гамшгийн хэмжээний осол болсон. 207-р байрыг нураагаад дахин барьж байгаа хэрнээ тэнд зүгээр явж байгаад хохирсон биднийг ялгаварлан гадуурхаж байгаа мэт мартчихлаа шүү дээ. Хэрвээ энэ хэвээр биднийг орхих юм бол ярилцаж байгаад дараа дараагийн авах хэмжээнүүдээ авах болно” гэлээ.
ВИДЕО: