Г.Эрдэнэтуяа: "Уул уурхайн 7 хоног"-ийн хугацаанд 15 байгууллагын уулын ажлын төлөвлөгөөг баталж, 20 гаруй гомдол саналыг шийдвэрлэлээ

Г.Эрдэнэтуяа: "Уул уурхайн 7 хоног"-ийн хугацаанд 15 байгууллагын уулын ажлын төлөвлөгөөг баталж, 20 гаруй гомдол саналыг шийдвэрлэлээ

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран энэ сарын 26–30-ны өдрүүдэд “Уул уурхайн салбарын 7 хоног” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Энэ арга хэмжээн үеэр Монголын уул уурхайн Үндэсний Ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа “Уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудал бол төрийн байгууллагуудын зөвшөөрөл, зөвшөөрлийн шинжтэй баримт бичгүүд, төлөвлөгөө тайлан боловсруулах гэх мэт олон ажлууд дээр хүнд суртал үүсэж байгаа явдал. Эдгээрийг шийдэх нэгэн шинэ загварыг гаргаж өгсөн. Шинэ загвар гаргаснаар долоо хоногийн хугацаанд 15 байгууллагын ажлын төлөвлөгөөг баталж, 20 гаруй гомдол саналыг шийдвэрлэж ажилласан байна. Өнгөрсөн оны 12-р сард Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн чиглэлээ баталсан. Энэ чиглэлийн хүрээнд  хөрөнгө оруулалтыг жил тутам нэг тэрбум доллар хүргэхээр ажиллаж байгаа. Уул уурхайн салбар нь Монгол Улсад орж ирж буй гадаадын хөрөнгө оруулалтын 74 орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд хөрөнгө оруулагчид тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөн, татварын бодлоготой холбоотой санал, хүсэлтийг ирүүлдэг” гэлээ.

Н.Мөнхбаатар