Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдоод байсан А.Баттөр таалал төгсжээ.
Тэрбээр 2015-2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх, 2017-2021 онд Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2022 оноос Гадаад харилцааны яамны Европ, Африкийн газарт зөвлөхөөр ажиллаж байжээ. Ар гэр, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.