Өмнө нь бид “Сар шинийн баяр дөхсөнтэй холбоотойгоор иргэдийн хэрэгцээ шаардлагыг ашиглан гадаад улсаас хуурамч шошго, брэндийн архийг хуурамчаар үйлдвэрлэсэн, хүний эрүүл мэндэд хортой байж болзошгүй архи, согтууруулах ундааг хямд үнээр санал болгож, цахим орчинд зар мэдээлэл байршуулан гар дээрээс худалдаалах зөрчил нэмэгдэж байна” хэмээн мэдээллэж байсан. Тэгвэл хуурамч архи эсэхийг E-Barimt аппликейшнээр архины акц дээрх QR кодыг уншуулан хуурамч эсэхийг шалгах боломжтой болжээ.
Н.Мөнхбаатар