Өнөөдөр буюу 2026.01.29-ний пүрэв гарагт цахилгаан хязгаарлах байршлуудыг УБЦТС ТӨХК-аас мэдээллээ. Хуваарийн дагуу 23:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлахаар байна.
Эрчим хүчний системд аваарын горим үүсэхээс сэргийлэн нэгдсэн сүлжээнд холбогддог тодорхой байршлуудад цахилгаан эрчим хүчний төлөвлөсөн хэрэглээг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн шийдвэрээр хуваарийн дагуу 2 цагийн хугацаатай хязгаарлах арга хэмжээ авч байна.