Өнөөдөр буюу 01 дүгээр сарын 28-ны оройн 17:00 цагийн байдлаар Улаанбаатар хотын гол гудамж, замуудад замын хөдөлгөөний түгжрэл, ачаалал үүсгэсэн найман зам тээврийн осол гарсан байна.
Дээрх зам тээврийн ослууд нь "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн теле хяналтын камерт бүртгэгдсэн талаар ЗХУТ-өөс мэдээллээ. Хүйтний эрч чангарч, зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсэж байгаа тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөн, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг уриаллаа.