Чингэлтэй дүүрэг ангилан ялгасан хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах төвлөрсөн байгууламжтай боллоо

Чингэлтэй дүүрэг ангилан ялгасан хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах төвлөрсөн байгууламжтай боллоо

Чингэлтэй дүүргийн 21-р хороонд байрлах “Эко Хаб” тогтвортой хог хаягдлын төвлөрсөн байгууламж өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Уг төв нь өдөрт 150 тонн ангилан ялгасан хог хаягдлыг хүлээн авч, дахин боловсруулах үйлдвэрүүд рүү шууд нийлүүлэх хүчин чадалтай гэдгээрээ онцлогтой.

 “Эко Хаб” төсөл нь хуванцар, цаас, шил, лааз зэрэг дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг цуглуулж, шахаж бэлтгэн цаашдын боловсруулах сүлжээнд нийлүүлэх зорилготой. Ингэснээр хог хаягдал хогийн цэг рүү очиж булагдах хэмжээг бууруулж, тойрог эдийн засгийн зарчмыг бодитоор хэрэгжүүлэх цогц экосистем бүхий төв аж.

Эко Хаб нь Чингэлтэй дүүргийн 12-р хороонд байрлах бөгөөд газар зүйн хувьд Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар дүүргүүдийг хамрах стратегийн байршилтай юм. Тус төв нь өдөрт 150 тонн ангилан ялгасан түүхий эд хүлээн авах бөгөөд цагт 10–15 тонн материал шахах  хүчин чадалтай. Нэг дүүрэг өдөрт дунджаар 300–350 тонн хог хаягдлыг хогийн цэг рүү ачуулдаг тул Эко Хаб нь гурван дүүргээс өдөрт 150 тонн ангилсан хог хаягдлыг хүлээн авах замаар хогийн цэгийн ачааллыг бууруулж, хөрсний бохирдлоос урьдчилан  сэргийлэх чухал үүрэг гүйцэтгэнэ.