Багш нар цалин нэмэхийг шаардаж, ажил хаялт зарлаад 14 хонож байна. Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Үйлдвэрчний эвлэл болон Боловсролын яам харилцан тохиролцоонд хүрч, багш нарын цалинг үе шаттайгаар 76 хувиар нэмэгдүүлэхээр болсон. Улмаар 24 цагийн дараа багш нар ажилдаа орно хэмээн Үйлдвэрчний эвлэл мэдэгдсэн тул маргааш буюу арваннэгдүгээр сарын 5-наас эхлэн сургууль, цэцэрлэг хичээллэж эхэлнэ.